СЭВРЭЙ СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

2018 оны 04 сарын 02
СЭВРЭЙ СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

Оюутолгой ХХК, Өмнөговь аймгийн хамтарсан Говийн оюу хөгжлийг дэмжих сан өнгөрсөн 3 жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийсэн байна. Жилд 5 сая доллараар тус аймагт хөрөнгө оруулдаг ба үүнийг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгохоор 250,000 долларыг нөлөөллийн, түншлэгч, уул уурхайгүй 9 суманд квот тогтоож олгохоор болсон. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хатан Сэврэй суманд 30,000 долларыг жил бүр өгч байхаар сумын Засаг дарга Б.Батсайхантай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр хийж буй ажилд сум орон нутгийн удирдлага, ард иргэдийн оролцоо боломж нэмэгдэж байна гэсэн үг юм. 
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар төр засгийн бодлого шийдвэр, аймаг орон нутагт хийгдэж буй ажил үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Бид 2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон онцолсонтой холбоотой Сэврэй суманд 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: