2015 ОНЫ ЕСӨН АЛДАРТАН ТОДОРЛОО

2016 оны 01 сарын 25
2015 ОНЫ ЕСӨН АЛДАРТАН ТОДОРЛОО

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ОНЫ ЕСӨН АЛДАРТАН” ШАЛГАРУУЛАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРМЫН:

4.3.1 Холбогдох агентлаг, хэлтсээс ирүүлсэн материалыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж “Оны есөн алдартан”-г тодруулна гэсэн заалтыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ сарын 28-ны өдөр  хуралдаж “Оны есөн алдартан”-г тодруулсан байна.

Оны шилдэг төрийн албан хаагчаар Жанчив овогтой Тогосмаа /Баяндалай сумын Наран багийн Засаг дарга/, Оны шилдэг ажилчнаар Аюурзана овогтой Оюунтуяа /Газар тариалан эрхлэгч/, Оны шилдэг бизнесмэнээр Бат-Өлзий овогтой Наранбаатар /“Ханбогд хурд” ХХК-ийн захирал/, Оны шилдэг малчнаар Даш овогтой Отгонсүрэн /Булган сум, Дэн багийн малчин/, Оны шилдэг эрүүл мэндийн ажилтнаар Минж овогтой Ундармаа /Бүтэнжаргал шүдний эмнэлэг, шүдний эмч/, Оны шилдэг боловсролын ажилтнаар Намхай овогтой Цэрмаа /24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/, Оны шилдэг авъяастнаар Чулуунбаатар овогтой Мөнхболд /Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн сурагч/ Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам /аймгийн Засаг даргын Тамгын газар/, Оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Бандиа” ХХК тус тус аймгийн есөн алдартнаар шалгарлаа. 

Ажил үйлсээрээ манлайлж 2015 оны алдартан болсон та бүхэндаа ажлын өндөр амжилт хүсье. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олноос.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: