ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН БУЛГАН СУМАНД 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

2018 оны 04 сарын 02
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН БУЛГАН СУМАНД 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" жил бүр манай аймагт 5 сая доллараар хөрөнгө оруулалт хийдэг. Уурхайн үр өгөөжийг илүү хүртээмжтэй, далайцтай болгох зорилгоор түүнээс 250,000 долларыг нөлөөллийн, түншлэгч, уул уурхайгүй 9 суманд квот тогтоон олгох шийдвэрийг харилцааны хорооны удаа дараагийн хурлаар хэлэлцэн шийдсэн.

Булган сумын удирдлагуудтай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат хамтран ажиллах гэрээг байгуулж, жил бүр 30,000 долларыг тус суманд өгч байхаар боллоо.

Ингэснээр Булган сумын ард иргэд, удирдлагууд сум орон нутгаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг уг хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: