НОМГОН СУМАНД 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

2018 оны 04 сарын 02
НОМГОН СУМАНД 30,000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" нь манай аймагт жил бүр 5 сая долларын хөрөнгө оруулалт хийдэг. Түүнээс 250,000 долларыг 9 суманд квот тогтоон олгохоор болсон ба Номгон суманд жил бүр 30,000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж сумын удирдлагуудтай гэрээ байгууллаа. Ингэснээр сумын удирдлага, орон нутгийн иргэд сум орон нутгаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг уг сангаас орж буй 30,000 доллараар санхүүжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: