НОГООН ХЭРЭМ ТӨСЛӨӨР ТАРЬСАН ОЙН ЗУРВАСЫГ АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

2018 оны 04 сарын 11
НОГООН ХЭРЭМ ТӨСЛӨӨР ТАРЬСАН ОЙН ЗУРВАСЫГ АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

Монгол Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төсөл Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих явцдаа ийт 2000 га талбайг ойжуулсан. Цаашид тус талбайг арчилж хамгаалах үүрэг хариуцлагыг аймгийн удирдлагуудад шилжүүлж, цөлжилт, тоосжилтыг бууруулахад чиглэсэн 630 га ойн зурвасыг арчилж хамгаалах үүргийг аймгийн удирдлагууд хүлээлээ. Нэг талбайг арчилж хамгаалахад жилд 20 орчим сая төгрөг зарцуулдаг ба мэргэжлийн байгууллага, хувь хүний хамтын оролцоотойгоор ойн зурвасыг арчилж хамгаалахад хамтран ажиллах юм. Уг төсөл хэрэгжих явцад Өмнөговь аймгийн тариаланч иргэд мод тарих, ойжуулах арга ухааныг сайн суралцсаныг төслийн багийнхан онцолж байлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: