БАРИЛГЫН КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА

2018 оны 04 сарын 11
БАРИЛГЫН КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА

Өмнөговь аймагт 1800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэднийг нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцуулах, ая тухтай стандарт орчныг бүрдүүлэхэд бүхий л талаар анхаарч байна. 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхтэй холбоотой барилгын компаний удирдлага, инженерүүдийг хамруулсан ХАНДЛАГА БА ХҮРТЭЭМЖ хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчныг хэрхэн бүрдүүлэх онол, практикийн сургалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэний жишиг орчныг бүрдүүлсэн байгууллага зууд арав байна. Сургалтын үр дүнд шинээр баригдах барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчин, стандартуудыг мөрдүүлнэ.

Өмнөговьчууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчинг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бүх талаараа хамтран ажиллаж буйн тод жишээ бол 2017 онд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 50 гаруй төслийг эргэн төлөлтгүй санхүүжүүлсэн явдал юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: