ХУДАЛДААНЫ ТӨВ ОРЧМЫГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 04 сарын 11
ХУДАЛДААНЫ ТӨВ ОРЧМЫГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018 он Өмнөговьчууд бидний бүтээн байгуулалтын жил. Бид хамтдаа 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж, аймаг орон нутгаа хөгжүүлнэ. Аймгийн 15 суманд адил тэгш бүтээн байгуулалтыг өрнүүлнэ.

Худалдааны төв орчим нь тоос шороо бужигнасан, зам талбай нь эвдэрсэн эмтэрсэн, наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдалд хүрснийг бид мэднэ. Гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд, таксины үйлчилгээ нь эмх замбараагүй байгаа нь аюулгүй эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна.

Худалдаа наймаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдааны төв орчмын 2400 мкв талбайг бүрэн бетондож тоосжилтыг бууруулна. Мөн гэрэлтүүлэг хийж, аюулгүй байдлыг хамгаалах хяналтын камерыг байршуулж, ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Худалдааны төв орчмыг засварлах ажлыг манай аймгийн "Ил тод харш" ХХК гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтад орон нутгийн компаниудаа түлхүү оролцуулна.

@#Бүтээн_байгуулалт_2018

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: