АЖЛЫН БАЙРАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018 оны 04 сарын 21
АЖЛЫН БАЙРАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018 он Эрүүл мэндийг дэмжих жил. Тиймээс иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмч ажилчдынхаа ур чадварт онцгой анхаарч байна. УБ хотоос зөвлөх эмч нарыг урилгаар ирүүлж, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг 5 өдрийн ажлын байран дахь сургалтад хамрууллаа. Мэс засал, эмэгтэйчүүд зэрэг нэн тэргүүнд тулгамддаг асуудлаар онол сургалтыг хийхийн зэрэгцээ яаралтай, хүнд хагалгаануудыг хийж манай эмч ажилчдыг илүү дадлагажуулж, чадваржууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: