ЗУСЛАНД АМАРЧ ТӨРӨЛ БҮРИЙН СОНИРХОЛТОЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ ХҮҮХДҮҮД ЭЭ

2018 оны 05 сарын 16
ЗУСЛАНД АМАРЧ ТӨРӨЛ БҮРИЙН СОНИРХОЛТОЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ ХҮҮХДҮҮД ЭЭ

Энэ зун Буянт хотхон хүүхдийн зусланд сонирхолтой, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх сургалтууд болно. Тухайлбал англи хэл, робот, математикийн хичээлээр мэргэжлийн багш нар тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулах ба хичээлийн төрөл, сургалтын хамрах хүрээг өргөжүүлнэ. Ангиараа, олуулаа, найзуудаараа зусланд амарч төрөл бүрийн хичээл сургалтад хамрагдан өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлцгээе хүүхдүүдээ!!!

Мөн Буянт хотхон хүүхдийн зуслангийн тог, хогны асуудлыг яаралтай шийдэж, хүүхдүүд амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар холбогдох албаны хүмүүст анхааруулж, биднээс хамаарах ямар асуудлууд байна хамтран ажиллаж хүүхдийн зуслангаа тохижуулахыг онцоллоо.

Зуны амралтаа зусланд өнгөрүүлж, төрөл бүрийн сургалтад хамрагдан өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэд олгож байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: