ЭЕШ-Д БЭЛТГЭХЭД АЙМАГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОДЛОГООР ДЭМЖИЖ БАЙНА

2018 оны 05 сарын 16
ЭЕШ-Д БЭЛТГЭХЭД АЙМАГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОДЛОГООР ДЭМЖИЖ БАЙНА

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр манай аймаг улсдаа 4 дүгээр байрт жагссан бол 2018 онд уг амжилтаа ахиулахаар 3 дугаар сараас эхлэн давтлага, сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд 957 сурагч 12 дугаар анги төгсөх бол үүнээс 890 сурагч ЭЕШ өгөх юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 30 багш төрөл мэргэжлийн хичээлээр сурагчдаа бэлтгэж байна. Аймаг, улсдаа амжилт үзүүлсэн шилдэг туршлагатай багш нараар давтлагыг хийлгэж буйгаараа илүү үр дүнтэй болж байна. Мөн сурагчдад нэн хэрэгцээтэй ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг аймаг орон нутгаас шийдэж өгч ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдаа бодлогоор дэмжиж байна.

ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчдад аймаг орон нутгаас мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: