ЦЭЦЭРЛЭГҮҮД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙНА

2018 оны 05 сарын 30
ЦЭЦЭРЛЭГҮҮД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙНА

Өмнөговьчууд 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон онцолж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байна. Даланзадгад сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олон "Бүтээн байгуулалтын жил"-д 5 бүтээлч ажлыг төлөвлөжээ.

Тухайлбал: хүүхдийн тоглох, хөгжих нөхцөлийг бүрдүүлж барьмал тоглоом хийж байна. Мөн хашаандаа сүүдрэвч, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр цэцгийн мандлууд хийжээ. Сурах хөгжих тохилог орчныг бүрдүүлэх зорилгоор ариун цэврийн өрөөг тохижуулах гэнэ. Түүнчлэн эцэг эхчүүд, сурагч хүүхдүүдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх улмаар үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Угтах үйлчилгээг бий болгохоор зорин ажиллаж байна.

Бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож буй та бүхэнд талархал илэрхийлье.

@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна_2018

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: