“ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАХ МЕХАНИКЖСАН ЗООРЬ БАРИХ” төсөл сонгон шалгаруулна

2018 оны 06 сарын 11
“ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАХ МЕХАНИКЖСАН ЗООРЬ БАРИХ” төсөл сонгон шалгаруулна

Өмнөговь аймгийн 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” хөтөлбөр, аймгийн 2018 оны Үндсэн чиглэлийг үндэслэн “ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАХ МЕХАНИКЖСАН ЗООРЬ БАРИХ” төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтын зорилго: Төмс, хүнсний ногооны тариалалт, ургацыг нэмэгдүүлж, хадгалж нөөцлөх боломжийг бүрдүүлэн орон нутгийн хүн амын  төмс хүнсний ногооны хангамж, ажлын байр нэмэгдүүлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах;

Төсөл сонгон шалгаруулалтын хугацаа: Хуанлийн 35 хоног;

Төсөл сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлах хугацаа: 2018 оны 6 сарын 8-аас эхлэн хуанлийн 21 хоног;

Төсөл сонгон шалгаруулалтыг хийж, дүнг нэгтгэн гаргах хугацаа: 10 хоногийн дотор;

Төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх хугацаа: 4 хоногийн дотор;

Төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 06 сарын 29 өдрийн 15 цаг 00 минут.

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг төсөл зарласан өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн ЗДТГ, Нутгийн удирдлагын ордны 206 тоот, хариуцсан мэргэжилтнээс авах ба  Хөгжил, хөрөнгө оруулатын газрын 5585642683 тоот дансанд 50.0 мянган төгрөгийг тушааж, тушаасан баримтаар төсөл сонгон шалгаруулалтын материалыг олгоно.

Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулагчийн нэр хаяг: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар,

Дэлгэрэнгүй мэдээллийг: Нутгийн удирдлагын ордны 206 тоот, утас- 70533433

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: