500 жолоочид хамгаалалтын малгай өглөө

2018 оны 06 сарын 20
500 жолоочид хамгаалалтын малгай өглөө

Гурвантэс сумын нийт мотоцикльтой иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “Хамгаалалтын малгай-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сумын нийт 500 мотоцикльтой өрхөд хамгаалалтын малгайг нэг удаа үнэ төлбөргүй олгосон байна.

Малгайжуулалтын аян нь улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан шинэлэг арга хэмжээ болсон бөгөөд МАК ХХК, Чинхуа МАК, Өмнийн говийн элс ХХК, Өсөх зоос ХХК, АГМ майнинг ХХК, Баатарван транс ХХК, Бласт ХХК, Жавхлант орд ХХК дэмжин оролцсон байна.

@#Эрүүл_мэндийг_дэмжих_жил

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: