ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИДЭВХИТЭЙ ХИЙЖ БАЙНА

2018 оны 07 сарын 01
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИДЭВХИТЭЙ ХИЙЖ БАЙНА

Бүтээн байгуулалтын жилд байгууллагууд өөрсдийн санаачилгаар бүтээлч ажлуудыг хийж ажиллах орчин нөхцөлөө сайжруулж байна. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон 230 ширхэг хайлаас модыг тариалж, услалтын системийг шинээр шийдсэн байна. Мөн нэвтрэх төхөөрөмжийг байршуулж, алба хаагчдын цагийг бүртгэж эмх цэгцтэй, дэг журамтай байдлыг бий болгосон байна.

Орчин үеийн загвар шийдлээр "Түүхэн уламжлалын танхим" байгуулж түүхэн баримт, дурсгалуудаар үзэсгэлэн гаргажээ. Түүнчлэн автомат гүйдэг хаалга хийж ажиллах орчин нөхцөлөө сайжруулахын зэрэгцээ хүнсний ногоог тариалж өөрсдийн хүнсний ногооны хэрэглээгээ хангаж байна.

Түүнчлэн бүтээн байгуулалтын жилийн хүрээнд "Эрүүлжүүлэх, саатуулах байр"-ыг бүрэн засварлаж, хүний эрхийг хангасан стандарт орчныг бүрдүүлжээ. Эмчийн өрөөг тохижуулж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ угаалгын өрөө, цайны өрөө, хувцас солих хадгалах өрөө, эрэгтэй эмэгтэй нойл зэргийг тус тусад нь стандартын дагуу бүрэн тохижуулжээ.

@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна-2018

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: