БОДИТ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018 оны 09 сарын 11
БОДИТ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өмнөговь аймагт 1985 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс 995 нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Тэдний бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё" 2 өдрийн арга хэмжээг Буянт хотхон хүүхдийн зусланд зохион байгуулж байна.

Анх удаа 15 сумаас 160 орчим иргэнийг хамруулж буйгаараа онцлог төдийгүй хувь хүний хөгжлийн сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой болж байна. Тэд илүү хүртээмжтэй орчин бий болгох түүнийгээ хайрлан хамгаалах, хууль эрх зүй нийгмийн хамгаалалын ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, ХБИ-ийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж хамтран ажиллахыг онцолж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслах, хэлмэрч үйлчилгээг нэвтрүүлээд зогсохгүй аймгийн аварга шалгаруулах паралимп, суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөллийн арга хэмжээ, нийтийн тээврийн хөнгөлөлт үйлчилгээ зэргийг зохион байгуулж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: