ЭХ НУТГАА ХАМГААЛАН ИРГЭД ТЭМЦЭЖ БАЙНА

2018 оны 09 сарын 11
ЭХ НУТГАА ХАМГААЛАН ИРГЭД ТЭМЦЭЖ БАЙНА

Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцлагагүй уурхайнуудын уршгаар газар нутаг сүйдэж хүн мал амьдрахад хүнд хэцүү нөхцөл үүсээд байгаа юм. 
Ялангуяа Нарийн сухайтын орд газарт үйл ажиллагаа явуулдаг Саус гоби сэндс ХХК, Монголын алт ХХК, Чинхуа Мак ХХК, Жавхлант орд ХХК, Өсөх зоос ХХК, Терра энержи компаниудын том оврын ачаа тээврийн авто машинуудын байнгын зорчих хөдөлгөөний уршгаар Ноён, Баяндалай, Гурвантэс сумдын газар нутаг, малын бэлчээр сүйдэж 20 километр өргөнтэй 40 гаруй салаа зам бий болж хүн мал амьдрах нөхцөлгүй гамшиг нүүрлэжээ.

Үүнд бухимдсан, газар нутгаа хамгаалсан нутгийн малчид иргэд 9 сарын 3-ны өдрөөс эхлэн Ноён, Баяндалай сумын нутгийн зааг ХӨНХӨР ХАЦАВЧ хэмээх газар тайвнаар жагсаж, баруун сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын авто машины хөдөлгөөнийг зогсоогоод байна. Харамсалтай нь жагсаал 7 өдрийн турш үргэлжлэхэд уурхайн удирдлагууд дорвитой шийдэл хэлээгүй байна.

Малчид иргэд баруун уурхайг зорих олон том оврын автомашины хөдөлгөөнөөс эх нутгаа хамгаалах жагсаалаа үргэлжлүүлж, батлагдсан замын трасс болох Сүвт хэмээх газраар 140 км сайжруулсан замыг байгуулж түүгээрээ зорчихыг шаардаж байна.

Эх нутгийнхаа төлөө тэмцэж буй нутгийн ард иргэд, малчид болон уул уурхайн компаний төлөөлөлтэй аймаг, сумын удирдлагууд уулзаж бодит байдалтай танилцан тэдний санал бодлыг сонслоо. Эхний ээлжинд уул урхайн компаниудыг батлагдсан трассын дагуу 140 км сайжруулсан шороон зам тавьж түүгээрээ зорчихыг анхаарууллаа. 20-30км үргэлжлэх 30-40 салаа замаар өдөрт хэдэн арван том оврын ачааны авто машин өөрийн дураар зорчоод байвал Ноён, Гурвантэс, Баяндалай, Сэврэй сумдын нутаг талхлагдан хүн мал амьдрах нөхцөлгүй болно.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: