ХАДЛАН БЭЛТГЭЛЭЭ

2018 оны 10 сарын 03
ХАДЛАН БЭЛТГЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумын ЗДТГ-аас албан байгууллагуудыг уриалан хадлан бэлтгэх ажлыг сумандаа зохион байгуулж байна. Байгууллага тус бүр нэг хүний 20 кг өвс түүн малчин өрхүүдэд хүргүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 14 байгууллагын 287 алба хаагч нийт 5,6 тн өвс бэлтгэж 11 малчин өрхөд өгсөн байна.

Эх сурвалж: Ханбогд сумын ЗДТГ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: