БИ ГЭРТЭЭ...

2018 оны 10 сарын 03
БИ ГЭРТЭЭ...

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Даланзадгад сумын 8 багийн гэрээр хүүхдээ харж буй, өрх толгойлсон, тодорхой эрхэлсэн ажилгүй, зорилтот бүлгийн ээжүүд, эмэгтэйчүүдийн дунд" БИ ГЭРТЭЭ" үнэ төлбөргүй "ДУГУЙЛАНГ" хичээллүүлж байна.
Дугуйлан дараах 5 чиглэлээр явагдаж байна.
• Үр үрсэлгээ, суулгац, тасалгааны цэцэг 
• Гар урлал
• Зодог шуудаг оёх 
• Оёдол эсгүүр 
• Ногоо даршлах, нөөшлөх 
Дугуйланд хамрагдаад сурч мэдсэн зүйл, арга туршлага дээрээ үндэслэн өөрсдөө ажлын байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: