ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ӨМНӨГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 02 сарын 06
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ӨМНӨГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монголчууд шинэ Үндсэн хуулиа батлаад 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран шинэ үндсэн хуулиа сурталчлах, хүүхэд залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. “Үндсэн хууль миний амьдралд” илтгэл эссэ бичлэгийн уралдаан, Ардын Их Хурлын депутатуудыг сонгогдсон тойргийнх нь иргэдтэй санал бодлоо солилцох уулзалтыг хийсэн бол 1 сарын 11-ний өдөр Биеийн тамир спортын газарт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. 

Уг барилдааны цар хүрээ жил ирэх тусам өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Энэ жилийн хувьд Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн улс аймгийн цолтой хүчит 48 бөх зодоглосноос Өмнөговь аймгийн харъяат Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн харъяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэсэн байна. Түрүү бөх Ц.Одбаяр нь уг барилдаанд 3 удаа дараалан түрүүлж, шилжин явах цомыг өөртөө үлдээх болзлыг хангалаа. 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: