ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2018 оны 10 сарын 26
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ  АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Өмнөговь аймгийн  Цогтцэций  сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ,Ханбогд суманд шинээр ашиглалтанд орох цэцэрлэгийн эрхлэгчийн   албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

                               Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

                Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Ханбогд суманд шинээр ашиглалтанд орох цэцэрлэгийн эрхлэгчийн   албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

 

  • Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

 

                               Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

 

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

  • Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.
  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/
  • Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

 

  • Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Өмнөговь аймгийн Боловсрол Соёл урлагын газарт  2018  оны  11 дугаар сарын 13   -ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;
  • Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

           Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

  • Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

  • 2018 оны 11 дүгээр сарын 15 -ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 
  1. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/
  • Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

 

  • Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:Үүнд:

 

Цогтцэций сумын Ерөнхий  боловсролын сургуулийн захирал

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Боловсрол

Дээд ,баклавар буюу түүнээс дээш

Мэргэжил

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуулийн өдрийн ангид багш мэргэжлээр суралцаж төгссөн байх

Мэргэшил

Боловсролын менежмент ,боловсролын удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх .

Туршлага

Боловсролын салбарт сүүлийн 5-с дээш жил ажилласан туршлагатай

Багш, сургалтын  менежерийн  ажлын туршлагатай байх

Ур чадвар

Сургуулийн хөгжлийн хөтөлбөр,боловсруулах хэрэгжүүлэх

Мэргэжлийн ур чадвар сайтай

Байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх

Ёс суртхуун,харилцааны өндөр соёлтой  бусдыг манлайлах

Удирдан зохион байгуулах

Багаар ажиллах бодлого  боловсруулах, шийдвэрлэх

Боловсролыг  шинэчлэх сэтгэхүйтэй

Түгээмэл гадаад хэлээр  мэдээлэл ашиглах, боловсруулах

Судалгаа шинжилгээ хийх 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих ,

 

Тусгай шаардлага

Сургуулийн хэв шинж онцлогын талаар зохих мэдлэг ,дадлага туршлагатай байх.

Тэтгэврийн насанд хүрээгүй байх

 

Ханбогд суманд шинээр ашиглалтад орох 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Боловсрол

Дээд ,баклавар буюу түүнээс дээш

Мэргэжил

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуулийн өдрийн ангид сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж төгссөн байх

Мэргэшил

Боловсролын менежмент ,боловсролын удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх .

Туршлага

Боловсролын салбарт 3 ба түүнээс  дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.

Багш, арга зүйчийн   ажлын туршлагатай байх

Ур чадвар

Цэцэрлэгийн  хөгжлийн хөтөлбөр,боловсруулах хэрэгжүүлэх

Мэргэжлийн ур чадвар сайтай

Байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх

Ёс суртхуун,харилцааны өндөр соёлтой  бусдыг манлайлах

Удирдан зохион байгуулах

Багаар ажиллах бодлого  боловсруулах, шийдвэрлэх

Сургуулийн өмнөх боловсролыг  шинэчлэх сэтгэхүйтэй

 Тэтгэврийн насанд хүрээгүйбайх

Тусгай шаардлага

Түгээмэл гадаад хэлээр  мэдээлэл ашиглах, боловсруулах

Компьютерийн өргөн   хэрэглээний  программ ашиглах

Мэдээлэл боловсруулах 

Судалгаа шинжилгээ хийх 

Соёлтой  эерэг зөв хадлагатай

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих ,

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ.

БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГЫН ГАЗАР .

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: