Баяндалай сумынхан өнгөрсөн өвөл уурын зуухны хэвийн үйл ажиллагаа алдагдсаны уршгаар сум дахь албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зутруухан өвлийг давсан бол энэ жил дулаан тохь тухтай өвөлжихөөр боллоо.
Говийн оюу хөгжлийг дэмжих сан энэ жилээс уул уурхайгүй сумдад квот тогтоож тодорхой санхүүжилтыг хийж байхаар гэрээг байгуулсан. Уг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Баяндалай суманд олгогдох Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр сумын уурын зуухны тогоог шинэчилж, сумын дулааны асуудлыг бүрэн шийдлээ.
@#Бүтээн_байгуулалт_2018