УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛНЭ

2018 оны 11 сарын 16
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛНЭ

Өмнөговь аймагт Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ХАЛДВАРЫН БУС ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" сэдвийн хүрээнд уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн профессорын баг Өмнөговь аймгийн эмч ажилчид, иргэд олон нийтийг хамарсан 2 өдрийн сургалт арга хэмжээг хийж байна.

Аймгийн ЭМГ, ЗДТГ санаачлан хийж байгаа уг арга хэмжээний хүрээнд зөвлөх профессорын баг аймгийн удирдлагуудтай уламжлалт анагаах ухааныг орон нутагт хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Манай аймгийн хувьд уламжлалт анагаах ухааны эмчийг хүн ам олонтой сумдад ажиллуулж байгаа төдийгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, амралт сувилалын газартай хамтран ажиллаж байна. Цаашид уламжлалт анагаах ухааны эмч нарыг чадваржуулах, дэмжих, ЭМГ-ийг түшиглүүлэн уламжлалт анагаах ухааны төвтэй болох зэрэгт хамтран ажиллана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: