640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИВ

2018 оны 11 сарын 20
640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИВ

Монгол улсын эдийн засгийн ач холбогдол бүхий алт зэсийн орд Оюутолгой Ханбогд сумын нутагт байрладаг. 2017 оны жилийн эцэст Ханбогд суманд 7000 орчим хүн ам бүртгэлтэй байсан төдийгүй жил ирэх тусам уул уурхайг дагасан хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж байгаа юм. Тиймээс иргэдийн ажиллаж амьдрах ая таатай нөхцөл, хүүхдүүдийн сурч хөгжих орчныг бүрдүүлэхийг зорьж Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-ийн хамтарсан Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг байгуулж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс ажиллалаа.

Ханбогд сумын 640 хүүхдийн багтаамжтай 2-р сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж байгаа юм. Мөн тус сургуульд Шинэ эрин сургуулийн менежментийн баг ажиллаж багш сурагчдын сурлага, хөгжилд онцгой анхаарна. Шинэ сургуультай болсноор орчин үеийн шийдэл бүхий сургуульд олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: