АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 94 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛОВ

2018 оны 11 сарын 20
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 94 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛОВ

Жил бүр аймгийн Засаг даргын ивээл дор анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Б.Сумъяа, Ш.Дарханбат тэргүүтэй хүчит 32 бөх барилдаж, шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн начин Д.Балжинням, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдэж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа үзүүрлэлээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: