ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТААР 7 СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

2018 оны 11 сарын 21
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТААР 7 СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Нутгийн захиргааны байгууллагуудын захиалгын дагуу Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, Төрийн жинхэнэ албаны удирдах албаны удирдах албан тушаал, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав. Нийт 28 сул орон тоон дээр 70 хүн төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч 14 хүн тэнцэж, 28 сул орон тооны дөнгөж 7 орон тоог нөхөх боломжтой боллоо. 21 сул орон тоо үлдэв.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: