ЭХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ БУУРСАН БАЙНА

2018 оны 11 сарын 21
ЭХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ БУУРСАН БАЙНА

Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд 342 эмч мэргэжилтэн тэнхимийн болон ажлын байран дээрх сургалтад хамрагджээ. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн дэмжих ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна.

Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй холбох телемедициний тоног төхөөрөмжийг шинээр нэвтрүүлэв. Дээрх сумдын эмч нар БОЭТөв, ЭМГ-тай 24 цагийн турш холбогдож зөвлөх, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, хамтарсан үзлэг оношилгоо хийх орчин нөхцөл бүрдсэн юм.

2016-2018 онд жирэмсний эрт хяналтын хувь 1,5 хувь, 1-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл /1000 амьд төрөлтөд/ 0,8 болж, 0-5 хүртэлх хүүхдийн осол гэмтлийн тохиодол 1, эхийн эндэгдэлийн тоо 0 болж өнгөрсөн онтой харьцуулахад тодорхой тохиолдол, хувиар буурсан байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: