ХҮҮХЭД ЗАЛУУСЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШИЛЖ БАЙНА

2018 оны 11 сарын 21
ХҮҮХЭД ЗАЛУУСЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШИЛЖ БАЙНА

Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд Насан туршийн боловсролын төвд Англи хэлний ур чадвартай багшийг гэрээ байгуулан ажиллуулж, иргэд залуучуудад англи хэлний сургалт, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

ЕБС-ийн 5, 6 дугаар ангийг дэд бүлгээр хичээллүүлэх, англи хэлний багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, багш солилцоо, туршлага судлах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, "Буянт хотхон" хүүхдийн зусланд англи хэлний зуны сургалт, хүүхэд, залуучуудын дунд олимпиад уралдаан тэмцээн, "Хэлтэй бол хөлтэй" гадаад хэлний баяр зэргийг зохион байгуулж нийт 3075 хүүхэд, залуучууд, багш нарыг хамруулав.

Насан туршийн боловсролын төвийн англи хэлний кабинетийг тохижуулах, ЕБС-ийг Англи хэл номоор хангах, Цогтцэций суманд англи хэлний кабинет байгуулах ажлыг хийж сургалтын орчин нөхцөлийг сайжрууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: