"Оюуны хурд" хөтөлбөрийн хүрээнд багш нарыг чадваржуулах сургалт арга хэмжээ, Математик, Геометрийн массын олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, давтлага сургалт, сорилгыг зохион байгуулж, нийт 12324 багш, хүүхдийг хамруулсан байна.
7 хоног бүрийн Пүрэв гаригийг "Хөгжих өдөр" болгон багш нарын сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ, ур чадвартай сайтай 4 багшийг гэрээгээр ажиллуулж, багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэн, хүүхэд багачуудыг сургаж байна.