ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2018 оны 11 сарын 21
ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2018 онд орон гэргүй 40 өрхийг өөрийн гэр оронтой болгов. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 104 өрхийн 318 иргэнийг хамрууллаа.

Зорилтот өрхийн 15-65 насны 72 иргэн элэгний ВС вирусын шинжилгээнд хамрагдсанаас сайн дурын дархлаажуулалтанд 11 иргэн, эрүүл мэндийн даатгалд 1051 иргэн хамрагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45%-р өссөн байна.

Зорилтот өрхийн гишүүдээс түр ажлын байранд 57 иргэн, байнгын ажлын байранд 86 иргэн, нийт 143 иргэнийг ажлын байранд зуучиллаа.

Аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөр "Би гэртээ" арга хэмжээг гэрээлэн гүйцэтгүүлж, 5 төрлийн дугуйланд 50 эмэгтэйг хамруулан өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүллээ. "Мөрөөдлийн замын нээлт" арга хэмжээг "Өглөөний клуб" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж, 10 өрхийн хөгжлийн түвшинг ахиуллаа.

Image may contain: sky, house and outdoor
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: