ХАВДРЫН ЭСРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 1000 ОРЧИМ ИРГЭН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДЖЭЭ

2018 оны 12 сарын 01
ХАВДРЫН ЭСРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 1000 ОРЧИМ ИРГЭН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДЖЭЭ

"Хавдрын эсрэг хамтдаа-2018" аяныг Өмнөговь аймгийн төвд 4 өдрийн турш амжилттай зохион байгуулав. Аймгийн 15 сумаас хавдартай байж болзошгүй заавал үзүүлэх шаардлагатай иргэнийг зохион байгуулалттай хамруулснаараа илүү цар хүрээг хамарсан үр дүнтэй ажил болсон байна. Аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн эмч ажилчид, Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нартай хамтран толгой хүзүүний мэс засал, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, элэг цөс нойр булчирхайн эхо, ерөнхий мэс заслын чиглэлээр нийт 1000 орчим иргэнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.
#Эрүүл_мэндийг_дэмжих_жил_2018

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: