МАНДАЛ-ОВОО СУМАНД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭВ

2018 оны 12 сарын 17
МАНДАЛ-ОВОО СУМАНД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭВ

Аймгийн удирдлагууд өнгөрсөн 10-р сард сумдаар тойрч өвөлжилтийн бэлтгэл байдал, тулгамдаж буй асуудлуудтай биечлэн танилцсан билээ. Мандал-Овоо сумын хэмжээнд тулгамдаж байсан дараах асуудлыг шийдвэрлэв. Тухайлбал ахмадын хорооны засвар, сумын уурын зуухны халаалтын тогоо шинэчлэл, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, цэцэрлэгийн шалыг засварлах, сургуулийг албан хэрэгцээний унаагаар хангах, Соёлын төвийг тайз засал, хөгжим техник хэрэгслээр хангах, суманд нүүрс тээвэрлэх автомашин авах асуудлыг бүрэн шийдэж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: