ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОХОД АНХААРЧ БАЙНА

2018 оны 12 сарын 17
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОХОД АНХААРЧ БАЙНА

Өмнөговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох, улмаар хүртээмжтэй орчин бий болгоход онцгой анхаарч байна.

Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр Цогт-Овоо суманд "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" зохион байгуулжээ.Өдөрлөгийн үеэр сумын удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ"-нд урьж сум орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ иргэдийн өмнө тулгамддаг асуудал санал бодлыг сонслоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийг байгуулж, АХА тэмцээнийг зохион байгуулж, зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг тэдний сонирхсон холбогдох асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн өдөрлөгт оролцож буй иргэдийг сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: