ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН АЖЛУУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2018 оны 12 сарын 20
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН АЖЛУУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2018 оноос уул уурхайгүй сумдад Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас тодорхой хувь тогтоож санхүүжилт олгож эхэлсэн. Баян-Овоо суманд 50,000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр 4-р сард хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 12-р сарын 20-ны өдөр уг санхүүжилтээр хийсэн ажлуудыг ашиглалтад хүлээн авлаа. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо сумын төвөөс тариалангийн талбай хүртэлх 3 км цахилгааны шугам татаж ногооны талбайн тогны асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн тариаланчдад нэн хэрэгцээтэй хөргүүр бүхий автомашин, малчид хөдөлмөрчдөд шаардлагатай мал ариутгал угаалгын 3 ширхэг хашаа зэргийг шийджээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: