ЦОГТ-ОВОО СУМАНД “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г БИЙ БОЛГОЛОО

2017 оны 02 сарын 07
ЦОГТ-ОВОО СУМАНД “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г БИЙ БОЛГОЛОО

Цогт-Овоо сумын ЗДТГазар нь 2017 оны 01 сарын 02-ноос эхлэн төрийн албаны ёс зүйг сахих, нийтийн албанд ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ”-г шинээр орон нутагтаа нэвтрүүлэн ажиллаж байна. Сумын удирдлагууд иргэдтэй уулзах болон өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн агуулгад судалгаа дүгнэлт хийж, удирдлагаас гарах шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах төр иргэндээ шуурхай үйлчлэх боломж бий болж байна.
01 дүгээр сарын байдлаар Сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчид 712 хүнд төрийн үйлчилгээг хүргэн ажилласан байна.

ЗДТГазар нь ажилтан албан хаагчдыг 7 хоногоор ээлжлэн угтах үйлчилгээнд гарган иргэдэд тасралтгүй угтах үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Угтах, үдэх үйлчилгээг байгууллагадаа нэвтрүүлэн ажилласанаар үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж дээшилж албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэнэ.

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: