НОМГОН СУМ 37 ЖИЛИЙН ДАРАА ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2017 оны 02 сарын 07
НОМГОН СУМ 37 ЖИЛИЙН ДАРАА ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн хэмжээнд 2008 оноос эхлэн 15 сумын Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэн 12 дахь сумыг Засаг даргын Тамгын газрын шинэ байртай болголоо. 2017 оны 01 сарын 25-ны билэгт сайн өдөр нээлтээ хийсэн Номгон сумын ЗДТГ-ын шинэ байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 941 сая төгрөгийн санхүүжилтээр “Эрдэнийн гүн говь” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Барилгын чанар стандартын хувьд хамгийн сүүлийн үеийн шийдлээр барьж байгуулсан бөгөөд Номгон суманд баригдсан анхны 3 давхар барилга юм.
Өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байсан хуучин байрны хувьд 1980 онд ашиглалтанд орсон ба 37 жилийн дараа шинэ байртай болж байна. Шинэ Засаг даргын Тамгын газрын байртай болсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү ил тод нээлттэй, хүртээмжтэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай болно гэдэгт ард иргэд итгэл хүлээлгэж байлаа.
Номгон сумын ЗДТГ-ын шинэ байрны нээлтэнд аймгийн
Засаг даргын орлогч Х.Батболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Галхүү, ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга А.Ганзуузай, НҮҮГ-ын дарга А.Цогбаяр болон хөрш зэргэлдээ сумдын удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэж ажлын өндөр амжилт хүссэн юм. Шинэ байрны тохижилтонд шаардлагатай 30 сая төгрөгийг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өглөө.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: