ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХИЧЭЭЛИЙГ БИЕ ДААН СУДЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2019 оны 01 сарын 14
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХИЧЭЭЛИЙГ БИЕ ДААН СУДЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтын цахим хичээлийн http://surgalt.tender.gov.mn/ систем ашиглалтад орлоо.

Урд нь богино хугацаанд, биечлэн сургалтад хамрагдсаны үндсэн дээр А3 сертификат авах шалгалтыг өгдөг байсан бол энэ систем ашиглалтад орсноор цаг хугацаа, байршлаас үл хамааран худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо.

Системийг Сангийн яам, "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулсан бөгөөд энэ ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны цахим хичээл, тестийг санг шинэчлэн боловсруулжээ.

Www.surgalt.tender.gov.mn цахим хуудсаар нэвтрэх болон Сангийн яамны www.mof.gov.mn, Орон нутгийн хөгжлийн сангийн www.tusuv-oronnutag.mof.gov.mn цахим хуудсуудад байрших холбоосыг дарж үзнэ үү.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: