ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2019 оны 01 сарын 15
ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Гахайн Африкийн мялзан өвчин нь Олон Улсын худалдааны хөл хориот, гоц халдварт өвчин бөгөөд хавьтлын замаар буюу вирусээр бохирлогдсон хувцас, техник, хэрэгсэл, гахайн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр дамжин халдварлана.

Өвчилсөн гахай өндөр халуурах, амьсгалын тоо олшрох, хоол тэжээлийн дуршил буурах, арьсан дээр үжлийн голомтууд үүсч ялангуяа чих орчмоор хөхрөх зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг үзүүлэхгүйгээр үхэж ч болно.

Өмнөговь аймагтай хил залгаа Дундговь аймагт гахай өвчилсөн, Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа гахайн махан бүтээгдэхүүнд вирус илэрсэн тул нийт ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Уг өвчин нь сонгомол эмчилгээ байхгүй тул өвчний үүсгэгч илэрсэн сүргийг бүхэлд нь устгадаг заавартай бөгөөд эдийн засгийн хувьд хохирол өндөртэй өвчинд тооцогддог.

 

  • Гарал үүсэл нь тодорхой бус эрүүл мэндийн баталгаажилтгүй гахайг нэгээс нөгөөд нийлүүлэхгүй байх
  • Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлж байх
  • Гахайн хариулга маллагааг сайжруулж, үзлэг, тандалтыг өдөр тутам хийж, хот суурин газар бэлчээхгүй байж, хоол тэжээлийн эрүүл, аюулгүй байдлыг хангах
  • Гахайтай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар хангаж, халдваргүйтгэлийн бодис хэрэглэх
  • БНХАУ-аас импортолсон гахайн мах, махан бүтээгдэхүүнээс өвчний үүсгэгч илэрсэн тул гахайн мах ашигладаг нийтийн хоолны газрын хоолны үлдэгдэлээр гахайг хооллохгүй байхад онцгой анхаарах
  • Хоол, хүнсний үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхойгүй, лабораторийн шинжилгээгээр эрүүл ахуй нь баталгаажаагүй гахайн мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: