АЖЛЫН БАЙР, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

2017 оны 02 сарын 07
АЖЛЫН БАЙР, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Оюу толгой ХХК-ны хангамжийн хэлтсийн дарга болон холбогдох албаны хүмүүстэй аймгийн удирдлагууд уулзалт хийлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд ханган нийлүүлэлт хийхэд тулгамддаг саналуудыг Оюу толгой ХХК-д танилцууллаа. Тухайлбал Улаанбаатар хот болон бусад аймгийн томоохон компаниуд ханган нийлүүлэлт хийдэг, манай аймгийн харъяалалд байдаг хэрнээ орон нутагт үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлдөггүй, нийгэм эдийн засгийн хувьд үр дүн, ямарч эерэг нөлөөгүй компаниуд борлуулалт ханган нийлүүлэлт хийдэг, орон нутгийн компаниудыг үнэ буулгах нэрээр гэрээг цуцалж хамтран ажиллахаас татгалздаг, мэдээлэл ил тод бус, ханган нийлүүлэлтийн төлбөр 45-60 хоногт буюу дэндүү урт хугацаанд хүлээгддэг, сонгон шалгаруулалт шударга бус зэрэг олон бэрхшээл тулгардаг байна.ONXA9001

Оюу толгой ХХК-ны удирдлагын баг бүрэлдэхүүн ханган нийлүүлэлт хийж хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээ илэрхийллээ. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн журмын дагуу орон нутгийн буюу Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдэд ханган нийлүүлэлтийн төлбөрийг 10 хоногт багтаан шилжүүлэх давуу эрхийг олгодог байна.

Цаашид аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжуулан иргэдийг ажилд авч төрийн оролцоог нэмэгдүүлэх нөгөө талаараа орон нутгийн иргэдийг ажлын байранд зуучлах хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэйг аймгийн удирдлагууд хэллээ. Мөн зохиомол шилжилт хөдөлгөөнийг багасгах, Өмнөговийн иргэдийг ажилд авах гэсэн шаардлагыг хангахын тулд аль нэг компани ажилчдаа Ханбогд, Цогтцэций зэрэг сум руу шилжүүлэх асуудлыг цэгцлэх, Булган, Сэврэй гэх мэт уул уурхайгүй сумдаас ханган нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах нэн тэргүүний шаардлага байна.

Ханган нийлүүлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулахын тулд аймаг сумын удирдлагууд болон Оюу толгой ХХК-ны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулахаар боллоо.ONXA9004ONXA8995


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: