ШАЛГАХААС ИЛҮҮ ЧАДВАРЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

2017 оны 02 сарын 08
ШАЛГАХААС ИЛҮҮ ЧАДВАРЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

“Өглөөний цай” салбар бүрийн иргэдийн санал бодлыг сонсох, тэдэнтэй санал сэтгэгдлээ хуваалцах уулзалт үргэлжилсээр байна. Өмнөговь аймгийн боловсролын салбарын хөгжил, хүүхэд залуусын сурч боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нартай “Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж, тэдний туршлага зөвлөгөөг сонслоо. Аймгийн удирдлагын түвшинд иргэдийн санал бодлыг хүлээн авч ажил хэрэгтээ тусгаж эргэх холбоотой хамтран ажиллаж байгаад уулзалтад ирсэн ахмад багш нар талархаж буйгаа илэрхийлээд үнэтэй сургаал, санал бодлоо хэлсэн юм.

Аль ч салбарын удирдлагууд мэргэжилтнүүдтэйгээ харилцан ойлголцох, тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгах, боловсролын салбарын хувьд түшиц сургууль цэцэрлэгтэй болох, хөрвөх чадвартай багш бэлтгэх, ажил ачааллын талаар сайтар судалгаа хийж тэдний ажлын ачааллыг тэнцвэржүүлэх ингэснээр сургалтын үр дүнд ахиц гарна, мэргэжлийн багш нарыг бэлтгэх ялангуяа сумдад мэргэжлийн багш дутмаг 1 багш 3-4 хичээл ордог, чадварлаг арга зүйч нар дутмаг, сургалтад гол анхаарлаа хандуулж хүүхдийн хүмүүжил төлөвшлийг орхигдуулсан, багш ажилчдын хэт их бичиг цаасны ажлыг багасгах, ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйг сайжруулах зэрэг чухал зөвлөгөө саналуудыг хэлж байлаа.

Боловсролын салбарын хөгжил, амжилтыг ахиулахад аймгийн удирдлагын түвшинд ямар арга барилаар яаж ажиллах, цаашлаад шат шатны ажилчидтайгаа хэрхэн хамтарч ажиллах, ажлын үр дүнг сайжруулах зөвлөгөөнүүдийг өгсөн юм. Ахмад багш нараас гарч буй үнэтэй санал, зөвлөгөөнүүдийг ажил хэрэгтээ тусгаж үр дүнд хүрнэ гэдгээ аймгийн удирдлагууд онцолж байлаа.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: