БОГИНЫН ТЭЭВЭРТ ЗОРИУЛСАН ШИНЭ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2019 оны 02 сарын 26
БОГИНЫН ТЭЭВЭРТ ЗОРИУЛСАН ШИНЭ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь Цагаан хаданд үүсдэг урт, богинын тээврийн түгжрэл болон аваар ослыг бууруулах зорилгоор Гаалийн хяналтын бүсүүдийн хоёр талаарх зөвхөн богинын тээвэрт хамаарах “Шинэ замын төсөл” ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар зүүн Гаалийн бүсүүдэд хамаарах богинын тээврийн 7,8 км урттай, 13 метр өргөнтэй, 2 урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа.

Тус зам ашиглалтад орсноор ЗГ-ын 320 дугаар тогтоол болон урт богинын тээвэр гэсэн маршрутыг дагаж мөрдөхөд дөхөм болохын зэрэгцээ гаалийн хяналтын бүсүүдэд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, түгжрэл буурах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн баруун гаалийн хяналтын бүсүүдэд хамаарах богинын тээврийн шинэ замын бэлтгэл ажил эхэлжээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: