ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллав

2019 оны 03 сарын 01
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллав

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймаг, орон нутгийн удирдлагууд сайдтай уулзаж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд газар тариаланг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа мал эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүслээ. 
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бүх зүйл дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Өмнөговь аймагт Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, Хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг онцоллоо.
#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: