"Саусгоби сэндс ХХК"-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

2019 оны 03 сарын 01
"Саусгоби сэндс ХХК"-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

Саусгоби сэндс ХХК-тай аймаг, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав. Гэрээний хүрээнд үйлдвэр, уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал МАК компанитай хамтран 110 кв хүчин чадалтай цахилгаан станц байгуулж Өмнөговь аймгийн хөгжилд хувь нэмэр оруулна. Улаанбаатар хотын их, дээд сургуульд суралцаж буй Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай зэрэг нөлөөллийн бүсийн сумдын оюутнуудыг "Саусгоби сэндс ХХК"-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Гурвантэс сум болон нөлөөллийн бүсийн сумдын иргэдийг ажилд авах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: