ЁЛЫН АМАНД МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2019 оны 03 сарын 01
ЁЛЫН АМАНД МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Зорилго: Монгол улсын аялал жуулчлалын салбарын гол зорих газар, Монгол улсын анхны Дархан цаазат газруудын нэг, Ёлын амны биологийн төрөл зүйл, байгалийн тогтоц, унаган төрхийг хамгаалж сэргээн хөгжүүлэх,  орон нутгийн иргэдэд тулгуурласан, байгаль хамгаалал, аялал жуулчлалын үйлчилгээ, үйл ажиллагааг өөрийн санхүү, мэргэжлийн чадавхи, туршлагаараа гүйцэтгэж тогтвортой аялал жуулчлалын үлгэр жишээ загварыг бий болгож хэрэгжүүлэх мэргэжлийн багийг шалгаруулах.

Ёлын аманд хийгдсэн тохижилтын ажил: 2018 онд Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар дахь Ёл, Дүнгэнээ, Мухар шивэрт, Хавцгайтын амуудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөний дагуу 4 суудал бүхий Соруулдаг ариун цэврийн байгууламж-1, хуурай технологийн ариун цэврийн байгууламж-2, авто машины зогсоол-1, мэдээллийн төвийн тохижилт, хяналтын камер, уулын амын хаалт, түр буудаллах цэг-2, түр амрах цэг-2, булгийг гатлах гүүр-2, худалдааны лангуу, мэдээллийн самбар-3, Ёлын булгийн эхийг хашиж хамгаалсан зэрэг тохижилтын ажлуудыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн.

Төлөвлөлт: Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар дахь Ёл, Дүнгэнээ, Мухар шивэрт, Хавцгайтын амуудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөний дагуу Ёл /Оюут/-ын аманд хийх бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг төлөвлөгөөнд заасны дагуу үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Менежмент: Монголын аялал жуулчлалын салбарт өсөлт бий болж жуулчдын тоо нэмэгдэж байна. Ханхонгор сумын ИТХуралтай хамтран ТХГазарт нэвтрэх хураамжинд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж байгаль хамгаалах зардалд зарцуулах, мөн төлөвлөгөөний дагуу зөвшөөрөгдсөн нэмэлт үйлчилгээ хийж орлого олох боломж нээгдэж байгаа.

Менежментийн төлөвлөгөөний дагуу Ёл /Оюут/-ын аманд аялал жуулчлалын болон хязгаарлалтын бүсэд хувиараа бизнес эрхлэгчид болон уламжлалт аж ахуй эрхлэж буй иргэдийг аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохион байгуулалттайгаар татан оруулах, хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах зарчмаар байгаль орчны тодорхой орон зай, үйлчилгээ явуулах эрхийг гэрээгээр хариуцуулан зөвшөөрөгдсөн үйлчилгээ, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой.

Тус аманд гар урлал, бэлэг дурсгалын худалдаа, морь, морин тэрэг, дугуй унуулах, орон нутгийн хөтөч тайлбарлагч, хоолны үйлчилгээ зэрэг гэрээгээр зөвшөөрсөн үйлчилгээ эрхлэх, зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулах зэргээр аж ахуй нэгж байгууллага, төрийн бус байгууллага, нөхөрлөл, хоршоо хариуцан ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.

 

Тавигдах шаардлага:

  • Аж ахуй нэгж байгууллага, Төрийн бус байгууллага, Нөхөрлөл, Хоршоо зэрэг хуулийн этгээдийн аль нэг нь байж болно.
  • Төсөл хариуцагчийн багийн ахлагч нь Байгаль орчны болон Аялал жуулчлалын мэргэжилтэй, англи хэлний тодорхой мэдлэгтэй, тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, албан бичиг төлөвлөх, хөтлөх, компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, харилцааны соёлтой, хамтран ажиллах, манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай байх.
  • Багийн менежер нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай, байгаль орчин болон аялал жуулчлалын мэргэжилтэй, англи хэлний дундаас дээш түвшний бичгийн болон ярианы чадвартай, харилцааны соёлтой байх
  • Ёл /Оюут/-ын амны байгалийн унаган төрхийг хадгалж, хамгаалах, биологийн төрөл зүйл хамгаалах, амьдрах орчинг сайжруулах, хяналт тавьж ажиллах
  • Бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн тохижилтын ажлын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, шаардлагатай тохиолдолд засч сэргээх, менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шинээр санаачлан хийх
  • Ариун цэврийн байгууламжийн ашиглалт, арчлалтыг хариуцах, шинэчлэх
  • Орчны бохирдол болон Хог хаягдлын менежментийг хариуцах
  • Тусгай хамгаалалттай газрын дэглэмийг мөрдүүлж, Хамгаалалтын захиргаатай хамтарч хуульд нийцсэн гэрээ байгуулан ажиллах, гэрээний биелэлтийг тогтоосон хугацаанд нээлттэй тайлагнах
  • Шалгаруулалтад орон нутгийн иргэдээс бүрдсэн багийг давуу эрхтэй гэж үзнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Ёл /Оюут/-ын амыг гэрээгээр хариуцан ажиллахыг хүссэн албан хүсэлт
  2. Хоршоо, Нөхөрлөл, Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар
  3. Ёл /Оюут/-ын амыг хариуцан ажиллах төслийн /үйл ажиллагааны төлөвлөлт, дэлгэрэнгүй танилцуулга /2018-2023он/
  4. ААН, ТББ бол Нийгмийн даатгал, Татварын тодорхойлолт
  5. Шаардлагатай техник тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхи, мэргэжлийн ажилтнууд, захирал, менежерүүдийн мэргэжил, мэргэшсэн байдал
  6. Тухайн байгууллагын туршлагыг харуулах сvvлийн 3 жилийн хугацаанд гvйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаарх мэдээлэл 

Материал хүлээн авах хугацаа:

Төслийн материалыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг хүртэл хугацаанд Удирдлагын ордны 101, 107 тоот буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээн авна.                                              

Харилцах утас: 70532148, 86485584

Сонгон шалгаруулалтын хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: