ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 03 сарын 04
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Шинэхэн сайд анхны томилолтоо Өмнөговь аймгаас эхэлсэн бөгөөд Гашуун сухайтын уул уурхай дагасан олон асуудлуудтай танилцаж, төмөр замын ажлыг эхлүүлэх, “Эрдэнэс таван толгой” ХК-ний үйл ажиллагаа, нүүрс тээврийн зам, тэнд ажиллаж буй жолооч нарын аж байдал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар газар дээр нь танилцлаа.
Сайдын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Одоогийн байдлаар 177 ААН-ийн 12799 автомашин нүүрс тээврийн замд явж байгаа юм байна. Гашуун сухайт автозам 2017 онд нүүрс тээврийн замд 12 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зам засч байсан бол 2018 онд 24 тэрбум төгрөгөөр, 2019 онд 39 тэрбум төгрөгөөр зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд ажиллаж байна. 
Замын эвдрэл, автомашины бүрэн бүтэн байдал болон жолоочийн хариуцлагаас шалтгаалсан хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөх, осол аваар гарах гол шалтгаан болж байгааг албаныхан хэллээ. Цаашид төмөр замыг барьж ашиглалтад оруулах, нүүрс тээврийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, завсар үйлчилгээний баазыг байгуулах, нүүрс тээврийн ААН-ийн хариуцлагыг өндөржүүлэх, харилцан хамтарч ажиллах талаар санал нэгдлээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: