"ЦЭРГИЙН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ БОЛОВ

2019 оны 03 сарын 13
"ЦЭРГИЙН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ БОЛОВ

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан иргэд олон нийтэд Зэвсэгт хүчний шинэчлэл, цэргийн анги, салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх зорилгоор ЦЭРГИЙН НЭГ ӨДӨР арга хэмжээг аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167-р анги хамтран зохион байгуулав.

Ерөнхий боловсролын 7 сургуулийн 20 гаруй сурагч уг өдөрлөгт оролцож цэргийн ахуй амьдрал, цэрэг дайчдын өдөр тутмын сургалтын явцтай танилцсан байна. Энэхүү өдөрлөгийг жил бүр тогтмол зохион байгуулдаг төдийгүй иргэдэд цэрэг армийн сайн сайхан, эх оронч үзлийг төлөвшүүлдгээрээ онцлог үр дүнтэй арга хэмжээ юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: