ТӨЛЧИН ХҮҮХЭД-3

2019 оны 04 сарын 01
ТӨЛЧИН ХҮҮХЭД-3

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хүүхдийг мал маллах арга ухаан, монгол ёс заншилд сургах зорилгоор “Төлчин хүүхэд” арга хэмжээг 3 дахь удаагаа аймгийн 15 сумандаа хийж байгаа юм. "Төлчин хүүхэд-3" арга хэмжээнд энэ жил 56 хүүхэд хамрагдаж мал маллах арга ухаанд суралцангаа малчид иргэдэд тусалж байна.

Мал зүслэх, төл бойжуулах, мал адгуулах арга ухаанд суралцаж гар утас, зурагтнаас хол агаарын сайхан айлын сайнд ээлжит амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Ид мал төллөх үе буюу өдөрт 20-30 мал төллөж буй энэ үед "Төлчин хүүхэд" арга хэмжээг зохион байгуулж буй нь цаг үеэ мэдэрсэн малчид болон сурагч хүүхдэд үр өгөөжтэй сайн ажил гэдгийг тэд онцолж байна.

Ургах нарнаас шингэх наран хүртэл монголын үндэсний баялаг эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлст сурагч хүүхдүүд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн түүнээс гадна монголын уламжлалт тоглоом шатар, даам, даалуу тоглож оюун ухаанаа уралдуулдаг гэнэ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: