Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны харъяа байгууллагуудын хоорондох уулзалт спорт өдөрлөг зохион байгуулагдлаа

2017 оны 02 сарын 13
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны харъяа байгууллагуудын хоорондох уулзалт спорт өдөрлөг зохион байгуулагдлаа

Өмнөговь аймгийн Польтехникийн коллеж нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харъяа байгууллагуудын нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн дагуу алба хаагчдаа биеийн тамир спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах зорилгоор уулзалт спорт өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Өмнөговь Политехник коллеж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс оролцлоо.

 Уг өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл танилцуулагдсан ба коллежийн сургалт болон сургуулийн материаллаг баазтай танилцлаа. Спортын нөхөрсөг тэмцээнд байгууллагууд идэвхитэй оролцож тэргүүн байранд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс шалгарч шилжин явах цомыг гардан авлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: