Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаарх ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

2017 оны 02 сарын 13
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаарх ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

1992 онд баталсан 25 жилийн түүхэнд мөрдөгдөж байгаа Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж аймгийн ИТХ, ЗДТГазар болон агентлагуудын удирдлагууд, төрийн алба хаагчидтай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн хууль хяналтын байгууллагууд, иргэдтэй уулзалт хийж санал асуулга авч ажиллах юм. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байгаа, өнөөгийн нийгэмд хэрхэн нийцтэй эсэх талаар судалж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх нь шийдэгдэх юм.

2 сарын 14-ны өглөө 09:00 цагт иргэдтэй, хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллах юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: