ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2019 оны 04 сарын 05
ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчид иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг эхлүүлж төлөвлөгөөт ажлууд хэвийн хийгдэж байна. Тухайлбал Нядалгааны шугамтай махны үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорийн ажлууд төлөвлөгөөний дагуу баригдаж байна. Мөн үүнээс гадна хонь, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг барина. Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж, жимс жимсгэнэ, хүнсний ногооны төрлийг нэмэгдүүлэх, үр үржүүлгийн төвийг бий болгоно. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн ажлуудыг эрчимжүүлэх талаар ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: