Манлай сумын НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН-ны шав тавих ёслол өнөөдрийн ханш нээсэн билэгт өдөр боллоо.

2019 оны 04 сарын 05
Манлай сумын НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН-ны шав тавих ёслол өнөөдрийн ханш нээсэн билэгт өдөр боллоо.

Өмнөговь аймгийн хэмжээнд сумдад нэг жишгийн 3 давхар ордны барилгыг барьж байгаа бөгөөд энэ жил Манлай, Мандал-Овоо сумдад барьж ашиглалтад оруулах юм.
Ингэснээр: Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, нэг дороос хүргэх боломж бүрдэж байгаа.
Гүйцэтгэгчээр: "Нарны цаг" ХХК барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.
Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо.
1 давхарт нь иргэддээ үйлчлэх Төрийн үйлчилгээний 1 цэгийн үйлчилгээний заал байх юм.
#Иргэн_төвтэй_төрийн_үйлчилгээний_жил_2019
#Бүтээн_байгуулалт

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: